ЦАХИМ ХУУДАСТ СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ ТУХАЙ

Зах зээлийн тандалтаар Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанар аюулгүй байдал нь тодорхойгүй бүтээгдэхүүн худалдаалж байсныг илрүүллээ.

Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эм нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 18.1, 18.5-д заасан мэдээллийг агуулсан байна гэж заасан.

Үүнд:

  1. Сав, баглаа боодол дээрх хаяглалт, тэмдэглэгээнд дараах мэдээллийг агуулсан байна.
  1. Эмийн худалдааны болон олон улсын нэр, хэлбэр;
  2. Тун, хэмжээ, тоо ширхэг;
  3. Үйлдвэрлэгчийн нэр;
  4. Цувралын дугаар;
  5. Хэрэглэх арга;
  6. Үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хүчинтэй хугацаа;
  7. Олгох нөхцөл;
  8. Хадгалах нөхцөл;
  9. Монгол Улсын эмийн бүртгэлийн дугаар
  1. Эмийн хэрэглэх заавар нь Монгол хэлээр байх бөгөөд дараах мэдээллийг агуулсан байна.
  1. Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг;
  2. Эмийн худалдааны болон олон улсын нэр;
  3. Эмийн найрлага, тун хэмжээ;
  4. Хэрэглэх заалт
  5. Хориглох заалт
  6. Гаж нөлөө
  7. Бусад эмтэй харилцан үйлчлэл;
  8. Хэрэглэх арга;
  9. Хүчинтэй хугацаа;
  10. Хадгалах нөхцөл, анхааруулга;
  11. Олгох нөхцөл;

 

Иймд  иргэд  дээрхи мэдээллийг нягтлан, чанарын баталгаагүй бүтээгдэхүүн худалдан авахаас сэргийлэн, эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.