“ЭМ ХОЛБОО-2022” спортын их наадамд оролцлоо.

                   Монгол Улсад орчин үеийн эм хангамжийн байгууллага үүсч хөгжсөний 99 жил, “Мөнхийн Тун” ХХК-ийн 30 жил, “Ази Фарм” ХХК-ийн 20 жилийн ойн хүрээнд “ЭМ ХОЛБОО-2022” спортын их наадам гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн спортын 4 төрлөөр энэ сарын 14-16-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын баг тамирчид “ЭМ ХОЛБОО-2022” спортын их наадамд 2 дахь удаагаа амжилттай оролцсон юм.