СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭЛЭЛ

Зах зээлийн тандалтаар Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанар аюулгүй байдал нь тодорхойгүй “Compound Reserpine tablets” бүтээгдэхүүн худалдаалж байсныг илрүүллээ.

Манай улсад 2018 оноос хойш Резерпин болон түүний найрлагатай эмийн бүртгэлийн хугацаа дуусаж, эмийн бүртгэлээс хасагдсан тул одоогоор бүртгэлтэй эм байхгүй болно. Түүнчлэн АНУ-ын Хүнс эмийн агентлагийн цахим хуудсанд Резерпин бодис агуулсан нийлмэл болон дан найрлагатай эм тус улсын зах зээлд худалдаанд байхгүй талаар мэдээлсэн байна.

Энэ нь дэлхийн зах зээлд гаж нөлөө багатай шинэ эм нэвтэрсэнтэй холбоотойгоор Резерпин бодис агуулсан эмийн хэрэглээ эрс буурсан байна. https://www.accessdata.fda.gov/scripts/cder/daf/index.cfm

Иймд иргэд чанарын баталгаагүй бүтээгдэхүүн худалдан авч эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.