Эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт тохируулгад хамрагдсан эрүүл мэндийн байгууллагын мэдээлэл /10,17/
.JPG)
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эмнэлгийн тоног төхөөрөмжийн газар Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 249 дүгээр тушаалаар батлагдсан “Эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийх журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор 2022 оны 10 дугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд хүснэгтэд дурдсан 8 эрүүл мэндийн байгууллагын 9 нэр төрлийн 48 эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийсэн.
Хүснэгт 1. Хамрагдсан байгууллагын мэдээлэл
Д/д | Эрүүл мэндийн | Эмнэлгийн тоног төхөөрөмжийн нэр төрөл | Эмнэлгийн тоног төхөөрөмжийн тоо |
| байгууллагын нэр | | |
1 | “Арумед” ХХК-ийн эмнэлэг | 2 | 2 |
2 | “Төгс ялгуун” ХХК-ийн эмнэлэг | 2 | 5 |
3 | “Авецина” ХХК-ийн эмнэлэг | 2 | 2 |
4 | “Энх Хатагтай” ХХК-ийн эмнэлэг | 1 | 1 |
5 | “Асралт мед” ХХК-ийн эмнэлэг | 9 | 30 |
6 | “Мэнд арвижих” өрхийн эрүүл мэндийн төв | 2 | 2 |
7 | “Мэлмий хурц” БГБХН өрхийн эрүүл мэндийн төв | 2 | 2 |
8 | “Ачит гар” БГБХН өрхийн эрүүл мэндийн төв | 4 | 4 |
| НИЙТ | | 48 |