Репо арилжаагаар банкуудад 74.3 тэрбум төгрөгийн эх үүсвэр олголоо.
ЭЭХХЗГ-ын Эм хангамжийн газар Эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуур, түүхий эд, тоног төхөөрөмжийн зохистой нөөцийг дотооддоо бүрдүүлэх зорилгоор дотоодын үйлдвэр, ханган нийлүүлэх байгууллагуудыг хөнгөлөлттэй зээлд хамруулж нөөцийн бэлэн байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Монгол банканд хүргэсэн.
Монгол банкнаас хэрэгжүүлж буй Репо санхүүжилтийн зээлд эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж нийлүүлэгч, үйлдвэрлэгч 45 байгууллагын хүсэлтийг хүлээн авч, төслийн танилцуулгыг “зээлийн зориулалт”, “эргэн төлөгдөх хугацаа”, “нөөц бүрдүүлэх сар”, “төсөл бэлэн эсэх”, “зээл болон барьцаа хөрөнгийн үнэлгээний харьцаа нь 70 хувиас ихгүй байх” гэх шалгуур үзүүлэлтээр эрэмбэлэн, шалгуурт тэнцсэн 34 байгууллагын мөнгөн дүнг нэгтгэж илгээсэн.
Монгол банкнаас илгээсэн мэдээллийг дараах хуудаснаас харна уу.