Тусгай зөвшөөрлийн орон тооны бус шинжээчдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа
Лиценз, зөвшөөрлийн зохицуулалтын газраас Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын санхүүжилтээр тусгай зөвшөөрлийн орон тооны бус шинжээч нарт зориулсан сургалтыг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтаар шинээр батлагдсан Зөвшөөрлийн тухай хууль, үйлдвэрлэлийн болон ханган нийлүүлэх байгууллагын ажлын байрны үнэлгээ, дүгнэлт, шинжээчийн хараат бус байдал, ашиг сонирхлооос ангид байх, ажлын байрны эрүүл ахуй, чанарын хяналтын талаар танилцууллаа.
Сургалтанд урилгаар Авилгатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар М.Жамьянчойжил, Шинэ Анагаах АУИС-ын эмзүйн сургуулийн захирал М.Уранчимэг (Ph.D, профессор), Эм биобэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Энхцэцэг, Эм зүйч Б.Таванжин нар оролцож мэдээлэл өглөө.
Сургалтад Лиценз, зөвшөөрлийн зохицуулалтын газрын асуудал хариуцсан албан тушаалтнууд болон тусгай зөвшөөрлийн орон тооны бус шинжээч нар хамрагдлаа.

