АХМАД ЭМ ЗҮЙЧДЭЭ ХҮЛЭЭН АВЛАА

Жил бүрийн 09 дүгээр сарын 25-ны өдөр Дэлхийн эм зүйчдийн өдөр тохиодог. Тус өдрийг угтан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа болон бусад газар, хэлтсийн удирдлагууд, Монголын Эм зүйн байгууллагуудын нэгдсэн ЭМхолбоо ТББ-ын хамт олонтой хамтран 1979 онд АШУҮИС-ийг төгссөн ахмад Эм зүйчдээ хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Хүрэлцэн ирсэн ахмад зүйч Ц.Дашзэвэг, М.Норолхоо, Х.Хоролсүрэн, Б.Цэвээнхүү, Ц.Эрдэнэчимэг, Л.Мөнхтуяа нарыг Монгол Улсын хүн амын эм зүйн тусламж үйлчилгээнд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг үнэлэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрынХүндэт дэвтэр"-т бичиж, гэрчилгээ гардууллаа.

Мөн ахмад эм зүйчиддээ байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа танилцуулж, тэдний ажил хөдөлмөрийн түүх, сургааль үгсийг сонсож, цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллахаа илэрхийллээ.