Бүртгэлийн шинжээч нарт зориулсан сургалт зохион байгууллаа

Азийн Хөгжлийн Банкны Халдварт бус өвчин, эмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх MON-6652 төслийн дэмжлэгтэйгээр Эм, эмнэлгийн Бүртгэлийн шинжээч нарт зориулсан сургалтыг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа

Сургалтаар хууль эрх зүй, эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журам, Бүртгэлийн шинжээчийг ажиллуулах журам, Шинжээчийн үнэлгээний хуудсыг Эм зүйн, Эмнэлзүйн, Биологийн идэвхт бүтээгдэхүүний, Оношлуурын гэсэн 4 чиглэлээр танилцууллаа.

Сургалтад Эмийн бүртгэлийн зохицуулалтын асуудал хариуцсан албан тушаалтнууд болон бүртгэлийн шинжээч нар хамрагдлаа.