“Төрийн албан дахь манлайлал, шийдвэр гаргалт”, “Шинэ менежментийн техник” сэдвээр сургалт зохион байгуулагдлаа.

Удирдлагын Академийн урилгаар  Бүгд Найрамдах Турк Улсын Дөкүз Ёилюл Их сургуулийн эрдэмтэн доктор Ибрагим Арап , Анкарагийн Нийгмийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн багш Буржу Тетик Демирхан нар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын албан хаагчдад 09 дүгээр сарын 21-ний өдөр “Төрийн албан дахь манлайлал, шийдвэр гаргалт”, “Шинэ менежментийн техник” сэдвээр сургалт зохион байгууллаа.  

Сургалтад Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын нийт албан хаагчид танхим болон цахимаар хамрагдлаа.

Төрийн албан хаагчдыг чадавхжуулах, өөрийн орны төрийн албан хаагчийн туршлагаасаа хуваалцахад чиглэсэн  тус сургалт үр дүнтэй, байгууллагын цаашдын үйл ажиллагаанд нөлөөлөхүйц сайн сургалт боллоо.