“Уналт таталтын эсрэг эмийн хангамжийн байдал” сэдэвт уулзалт зохион байгуулагдлаа
Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар хамтран 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “Уналт таталтын эсрэг эмийн хангамжийн байдал” сэдэвт уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтад Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл, Хүүхэд, өсвөр үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан ахлах шинжээч Ө.Энхмаа, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын холбогдох газар, хэлтэсийн дарга, мэргэжилтэнүүд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Одончимэг, Цагдаагийн ерөнхий газрын “Хар тамхитай тэмцэх газар”-ын дарга Б.Эрхэсбаатар болон Азифарма ХХК, Нью ремеди ХХК, Монгол Эм Импекс концерн ХХК зэрэг ханган нийлүүлэх байгууллага, Элэгсэг оршихуй ТББ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо ТББ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үнэн шударга холбоо ТББ, Эрхэм нандин сувд ТТБ-ын төлөөллүүдэд оролцлоо.
“Уналт таталтын эсрэг эмийн хангамжийн байдал” сэдэвт уулзалтаар уналт таталтын эсрэг эмийн нөөц, хангамжид төрөөс авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, цаашид авч хэрэгжүүлэх ажлын санал солилцлоо.


