"Эмийн гаж нөлөөг бүртгэх программыг хэрэглээнд нэвтрүүлэх нь" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сүрьеэгийн тандалт судалгааны алба, сүрьеэгийн клиник, эмзүйн албатай хамтран Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн хүрээнд "Эмийн гаж нөлөөг бүртгэх программыг хэрэглээнд нэвтрүүлэх нь" танхимын сургалтыг 2022 оны 9 дүгээр сарын 12, 13, 14-ний өдрүүдэд "Мэдээлэл технологийн үндэсний парк"-т зохион байгуулагдлаа.
Сургалтад 21 аймаг, 9 дүүргийн эмнэлгийн эмч нар, Сүрьеэгийн төрөлжсөн мэргэшлийн Хорих 429-р анги, Энэрэл эмнэлгийн 60 эмчийг хамруулж, 1 өдрийн дадлагажих сургалт хийлээ.
Сургалтаар Сүрьеэгийн шалтгаант эмийн гаж нөлөөг E reporting цахим программд бүртгэн мэдээлэх, сүрьеэгийн шалтгаант эмийн гаж нөлөөг илрүүлэх эмнэлзүйн тохиолдлыг ажиглаж, Эрүүл мэндийн сайдын 2013 оны А415 тоот тушаалын хавсралтаар батлагдсан эмийн гаж нөлөөг мэдээлэх шар хуудсаар гаж нөлөө мэдээллэсэн байдалтай танилцлаа.
"Эмийн гаж нөлөөг бүртгэх программыг хэрэглээнд нэвтрүүлэх нь" танхимын сургалтад идэвхтэй оролцсон эмч нартаа болон хамтран ажилласан бүх хүнд гүн талархал илэрхийлж байна.
.jpg)
