“Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, ерөнхий гэрээгээр эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудын эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт хариуцан ажилладаг мэргэжилтэн, эм зүйчдийг төсвийн хүрээнд үр ашигтай цахим худалдан авалт хийх, цахим дэлгүүрээс зөв захиалга хийх, эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтыг зөв тайлагнах арга замд суралцах, дадлагжуулах зорилгоор “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, ерөнхий гэрээгээр эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа эмнэлгүүд, 21 аймгийн эрүүл мэндийн газрын эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо.

.jpg)


