Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жилийн хүрээнд эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын ажлын хэсэг СЭЛЭНГЭ аймагт ажиллаж байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын баталсан 2022 оны 01/05 дугаартай удирдамжийн дагуу 2022 оны 09 дүгээр сарын 08-11-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг, Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, Сайхан сумын Эрүүл мэндийн төв, "Монгол Эм Импекс" ХХК-ийн Сэлэнгэ салбарын эм ханган нийлүүлэх байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт, үнэлгээ хийж коронавируст халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үйл ажиллагаанд хэрэглэх, ханган нийлүүлэх эм, эмнэлгийн хэрэгслийн хадгалалт, түгээлтийн дэглэм, яаралтай тусламжийн эм, тарианы бэлэн байдал, тоног төхөөрөмж, хүчилтөрөгчийн нөөц, хангамж, ашиглалт, аюулгүй ажиллагаанд, Эрүүл мэндийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль тэдгээртэй нийцүүлэн гаргасан тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хэрхэн хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, зөвлөгөө өгч, тулгамдаж буй асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож ажиллаж байна.