Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жилийн хүрээнд эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын ажлын хэсэг ДАРХАН-УУЛ аймагт ажиллаж байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын баталсан 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 01/05 дугаар удирдамжийн хүрээнд 2022 оны 09 дүгээр сарын 06-08-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, 5 эм ханган нийлүүлэх байгууллага, Хонгор сумын Эрүүл мэндийн төвд Коронавируст халдвар (COVID-19), томуу томуу төст өвчний үе болон эрт илрүүлгийн ажиллагаанд хэрэглэгдэж буй эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж, оношлуур, эмнэлгийн тоног төхөөрөмж, хүчилтөрөгчийн үйлдвэр, цахилгааны нөөц эх үүсгүүрийн бэлэн байдал, ашиглалт, аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт, үнэлгээ хийж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, анхаарах асуудлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Мөн Дархан-Уул аймгийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тоног төхөөрөмж хариуцсан албан хаагчдад эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэдээллийн сан буюу www.heps.gov.mn цахим программын ашиглалтын сургалтыг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр амжилттай зохион байгууллаа.