Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жилийн хүрээнд эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын ажлын хэсэг ДОРНОД аймагт ажиллаж байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын баталсан 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 01/05 тоот удирдамжийн хүрээнд ажлын хэсэг байгуулагдан 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн Дорнод аймгийн Булган, Баянтүмэн сумын эрүүл мэндийн төв, сумын эргэлтийн санд Коронавируст халдвар (COVID-19), томуу томуу төст өвчний үе болон эрт илрүүлгийн ажиллагаанд хэрэглэгдэж буй эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөц, бэлэн байдал, тасалдал, чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт, үнэлгээ хийж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Улсын их хурлын “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” 2021 оны 106 дугаар тогтоол, ЭМС-ын А/139 дүгээр тушаал болон холбогдох стандарт, тушаалуудыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллаж байна.
Мөн Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа МЭИК, Монос, Ази фарм, Мөнхийн тун, Содон тун зэрэг 5 Эм ханган нийлүүлэх байгууллагад зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллалаа.
.jpg)
.jpg)
.jpg)