ДЭМБ -ЫН АМЕРИКИЙН БҮСЭД ХУУРАМЧ DIPRIVAN БУЮУ ПРОПОФОЛ ИЛЭРСЭН ТУХАЙ

WHO, Medical Product Alert N°5/2022: Falsified DIPRIVAN (Пропофол)

Боливарын Бүгд Найрамдах Венесуэл улсад 2022 оны 07 дугаар сард DIPRIVAN буюу Пропофол тарилгын суспензи эмийг хуурамч болохыг тогтоосон талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага руу мэдээлсэн байна.

Энэхүү сэрэмжлүүлэгт дурдсан DIPRIVAN эмийн цувралын дугаар хуурамч, бичиглэлийн болон хэвлэлийн алдаатай, дүүргэлт зөрүүтэй, таних тэмдэг, эх сурвалжийг зориудаар хууран мэхлэх зорилгоор хуурамчаар үйлдсэн болохыг ASTRAZENECA компани баталсан байна.

Хуурамч бүтээгдэхүүний мэдээлэл:

Бүтээгдэхүүний нэр

DIPRIVAN

DIPRIVAN

Үйлдвэрлэгч

ASTRAZENECA

ASTRAZENECA

Цувралын дугаар

FB932

FB825

Хаяг шошгоны мэдээлэл

Испани хэл дээр

Испани хэл дээр

Илэрсэн байдал

Venezuela (Bolivarian Republic of)

Venezuela (Bolivarian Republic of)

Монгол улсын эмийн бүртгэлд дээрхи үйлдвэрлэгчийн DIPRIVAN тарилгын суспензи бүртгэлгүй, харин Пропофолын агууламжтай 6 үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн байна.