Эм зүйн салбар зөвлөлийн 2022 оны 2 дахь хурал боллоо
Хүний эмийн зөвлөлийн мэргэжлийн салбар зөвлөл болох Эм зүйн салбар зөвлөлийн хурал 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.
Үүнд:
1. Шинээр батлуулах эмийн 4 ҮФӨ-ийн төсөл.
2. Биологийн идэвхт бүтээгдэхүүний 2 MNS стандарт
Хурлаас шинээр батлуулах 2 нэрийн эмийн ҮФӨ-ийн төсөл, 2 нэрийн биологийн идэвхт бүтээгдэхүүний MNS стандартын асуудлыг дэмжиж дараагийн шатны хуралд оруулах, 2 нэрийн эмийн ҮФӨ-ийн төслийг гишүүдийн өгсөн санал, зөвлөмжийн дагуу сайжруулалт хийсний дараа дахин хэлэлцүүлэхээр тус тус шийдвэрлэв.
