Журмын хэлэлцүүлэг зохион байгууллаа

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Лиценз зөвшөөрлийн, зохицуулалтын газраас Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/407 дугаар тушаалаар батлагдсан ’’Эм, эмнэлгийн хэрэгсэлд импорт, экспортын лиценз олгох’’ журмыг шинэчлэх ажлын хүрээнд Эм Холбоо, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагын нийт 31 төлөөлөл оролцсон уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр журмын төсөлд шинээр болон нэмэлтээр орсон заалтуудыг танилцуулан, лиценз олгох үйл ажиллагааг хөнгөвчлөх, түргэн шуурхай болгох, мэдээллийн ил тод байдлыг хангах, цахим үйлчилгээг өргөжүүлэх чиглэлээр санал авч ажиллалаа.

Мөн эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хүртээмж, тээвэр, үнэ, валютын талаар Эм хангамжийн газраас мэдээлэл өгч арга зүйгээр хангалаа.