Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах асуудлаар санал солилцлоо

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа бусад албан хаагчдын хамт Хаан банкны захирал З.Соёмбо, мэргэжилтэн М.Хулан нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах асуудал мөн Хаан банкны зүгээс төрийн албан хаагчдад үзүүлэх үйлчилгээний нөхцөл, боломжийн талаар танилцаж санал солилцлоо.