Биобэлдмэл, оношлуурын салбар зөвлөлийн хурал (БОСЗ) боллоо.

Лиценз зөвшөөрлийн, зохицуулалтын газраас Биобэлдмэл, оношлуурын салбар зөвлөлийн 6 дах удаагийн хурлыг зохион байгууллаа.

Хуралд БОСЗ-ийн гишүүд болон орон тооны шинжээч нар оролцож, нийт 43 оношлуурыг улсын бүртгэлд шинээр бүртгүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Үүнээс 41 оношлуурыг улсын бүртгэлд бүртгэж, 1 оношлуурын бүртгэлийн материалд тодруулга хийж дахин хэлэлцэх, 1 оношлуурыг Хүний эмийн зөвлөлөөр хэлэлцүүлсний дараа бүртгэхээр шийдвэрлэлээ.