Эм, эмнэлгийн хэрэгсэл татан авлаа

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх зорилгоор ханган нийлүүлэх байгууллагуудаас эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, түүхий эд бүхий ачааны мэдээллийг авч эрэмбэлэн, Улсын онцгой комисс, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Улаанбаатар төмөр зам ХНН-тай хамтран татан авахад дэмжлэг үзүүлэн ажиллалаа.

2022 оны эхний 7 сарын байдлаар давхардсан тоогоор 76 ханган нийлүүлэх байгууллагын 426 чингэлэг ачааны мэдээллийг хүргүүлж татан авсан байна.Үүнд:

- Төмөр замаар татан авах шаардлагатай 398 чингэлэг

- Автозамаар татан авах шаардлагатай 18 чингэлэг тус тус татан авлаа.