Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын байцаагч, мэргэжилтнүүд БАЯН-ӨЛГИЙ аймагт хяналт шалгалт, үнэлгээ хийлээ

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Коронавируст халдвар (КОВИД-19) болон томуу, томуу төст өвчний үед хэрэглэгдэж буй эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөц, тасалдал, чанар аюулгүй байдал болон эрт илрүүлгийн үйл ажиллагаанд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг, хүн амын эрт илрүүлгийн үзлэг оношилгоо хийж буй аймгийн нэгдсэн эмнэлгийн дэмжих төв, Толбо, Цагааннуур сумдын эрүүл мэндийн төв, 6 эм ханган нийлүүлэх байгууллагад хяналт шалгалт, үнэлгээ хийж, хяналт шалгалтын дүнг холбогдох албан тушаалтанд танилцуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.