Эмийн бүртгэлийн үйл ажиллагаа - 2022 оны хагас жилийн тоон үзүүлэлт
“Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”-ийн 22 дугаар зүйл, ЭМС-ын 2019 оны А/295 дугаар “Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд:
Хүний эмийн зөвлөл
2022 онд 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар “Хүний эмийн зөвлөл”-ийн 10 удаагийн хурлаар дараах асуудлуудыг шийдвэрлэсэн. Үүнд:
- Монгол улсад шинээр бүртгэсэн – 136 нэрийн эм
(Энгийн бүртгэл – 47, Түргэвчилсэн бүртгэл – 77, Бодлогоор бүртгэх - 12)
- Бүртгэлийн хугацааг сунгасан - 261 нэрийн эм
- Бүртгэлийн өөрчлөлтийг дэмжсэн – 251 нэрийн эм
Биобэлдмэл, оношлуурын салбар зөвлөл
2022 оны эхний хагас жилд 4 удаагийн хурал зохион байгуулагдсан. Үүнээс:
- Шинээр бүртгүүлсэн - 74 оношлуур
- Бүртгэлийн хугацааг сунгасан – 149 оношлуур
Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөл
2022 оны эхний хагас жилд 4 удаагийн хурал зохион байгуулагдсан. Үүнээс:
- Монгол улсад шинээр бүртгэсэн – 152 БИБ
- Бүртгэлийн хугацааг сунгасан – 63 БИБ
- Бүртгэлийн өөрчлөлтийг дэмжсэн - 55 БИБ