Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ, оношилгоо
Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаалаар “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах журам” батлагдсан.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь энэхүү журмын 4.5-д заасны дагуу дараах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
4.5.1 Эрт илрүүлэгт шаардагдах лабораторийн урвалж бодис, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслэлийн судалгааг гаргаж, тэдгээрийн хангамж, ашиглалт, чанар аюулгүй байдалд хяналт, зохицуулалт хийх;
4.5.2 Эрт илрүүлэгт ашиглагдах эмнэлгийн хэрэгслийн нэгдсэн худалдан авалт зохион байгуулах, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх;
4.5.3 Эрт илрүүлэгт шаардагдах эмнэлгийн хэрэгслийн зах зээл дэх үнийн судалгааг жил бүр гаргаж, зохиомол хөөрөгдөлт бий болохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, тогтмол хянах.

Энэ ажлын хүрээнд 7 хоног бүр эрүүл мэндийн байгууллага болон ханган нийлүүлэх байгууллагуудын эмнэлгийн хэрэгсэл, урвалж, оношлуурын нөөцийн мэдээг нэгтгэн гаргаж, шаардлагатай байгаа урвалж, оношлуур, эмнэлгийн хэрэгслийн хэрэгцээг тооцоолж, ханган нийлүүлэх байгууллагуудад мэдэгдэн нөөц бүрдүүлэх, татан авахад дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч байна.
Ханган нийлүүлэх байгууллагуудтай танхимаар 6 удаа, Эрүүл мэндийн байгууллагуудтай цахимаар 5 удаа, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран 3 удаагийн хурлыг тус тус зохион байгуулж, эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд шаардлагатай урвалж, оношлуур, хэрэгслийн нөөц, хангамжийн талаар тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, зохицуулалтын арга хэмжээ авсан.
.jpg)
2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах ажлын хүрээнд Эрүүл мэндийн 86 байгууллагад Цахим сургалт зохион байгууллаа.
.jpg)
Холбогдох журам болон мэдэгдэл хүргүүлсэн байдал:


.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)