Техникийн комиссын урьдчилсан дүгнэлтийг боловсруулан баталгаажууллаа

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2021 оны А/222 дугаар “Техникийн комиссын бүрэлдэхүүн, журам батлах тухай” тушаалаар томилогдсон ажлын хэсэг захиалагч, нийлүүлэгчийн хооронд байгуулсан гэрээний дагуу нийлүүлэгдэх тоног төхөөрөмжийн марк, модел, техник үзүүлэлт таарч буй эсэхийг шалгаж, техникийн комиссын урьдчилсан дүгнэлтийг гаргадаг.

2022 оны хагас жилийн байдлаар техникийн комисс 32 ханган нийлүүлэх байгууллагын ирүүлсэн 100 хүсэлтийн дагуу давхардсан тоогоор 448 нэр төрлийн 15,822 эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд “Техникийн комиссын урьдчилсан дүгнэлт”-ийг боловсруулан баталгаажуулж, ханган нийлүүлэх байгууллагад хүргүүлж ажиллалаа.

Гэрээнд тусгагдсан тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтийг

нийлүүлэгч компанийн агуулахад шалгаж буй байдал