Эм, эмнэлгийн хэрэгслийн ачааны татан авалтын мэдээлэл
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас БНХАУ-д саатсан тариур, зарим нэрийн эмнэлгийн хэрэгсэл, эмийн үндсэн болон туслах түүхий эд, өвчтөний ор болон зарим нэрийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг 08 дугаар сард татан авах ачааны жагсаалтад оруулахаар 2022 оны 07 дугаар 26-ны өдөр ГХЯ, ЗТХЯ-д 01/1502 дугаар албан бичиг хүргүүллээ.
Монгол улсын хилээр орж ирсэн боловч дотоод өртөөнүүд дээр саатсан эмийн түүхий эд, савлалтын материал, дуслын шингэний рулон уутыг яаралтай Улаанбаатар хот руу татан авах, мөн Улаанбаатар хотод ирсэн диализийн аппарат, диализийн аппаратын гуурс, сэлбэг хэрэгслийн ачааг яаралтай буулгах, АБТЕМА талбайд оруулах албан хүсэлтийг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд хүргүүлж ажиллалаа.
.jpg)