Уналт таталтын эсрэг эмийн хангамжийн асуудлаар уулзалт зохион байгууллаа

Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас уналт таталтын эсрэг эмийн талаар Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд хийж буй ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх ажлын мэдээллийг танилцуулах уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм, хангамжийн газрын дарга Г.Цэцэнсанаа, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ш.Алтантуяа, мэдрэлийн тасгийн эрхлэгч н.Туул, “Элэгсэг оршихуй” ТББ“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо,  “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үнэн шударга холбоо,  “Эрхэм нандин сувд ТББ”-уудын удирдлагууд оролцож, уналт таталтын эсрэг эмийн асуудлаар хэлэлцлээ.

Уулзалтын хүрээнд төрийн бус байгууллагуудаас холбогдох санал хүсэлт өгч, цаашид эмийн хамгамжийн асуудалд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.