Шалгалт тохируулга түр хугацаанд хийхгүй
Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 249 дүгээр тушаалаар батлагдсан “Эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийх журам”–ын 4.6-д заасны дагуу олон улсын хэмжил зүйн лабораторид хэмжилтийн эталон тоног төхөөрөмжүүд жил бүр баталгаажуулалтад хамрагддаг.
Манай агентлаг нь хуваарьт баталгаажуулалт хийлгэхээр 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр эталон тоног төхөөрөмжүүдийг олон улсын хэмжил зүйн лабораторид илгээсэн тул түр хугацаанд шалгалт тохируулга хийх боломжгүй байна.