Ямар тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүй болгох вэ?
.png)
ЯМАР ТОХИОЛДОЛД ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ БОЛОН ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ВЭ?
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулинд зааснаар:
13 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх
13.1.Тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг, татварын өрөө төлөхгүй хоёр ба түүнээс дээш удаа зайлсхийсэн, зугтсан тохиолдолд татварын албаны хүсэлтийг тус тус үндэслэн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага түүнийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно.
13.3. Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд уул зөвшөөрлийг сэргээнэ.
14 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
14.1. Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь дараахь тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:
14.1.1. тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;
14.1.2. хуулийн этгээд татан буугдсан;
14.1.3. тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон ;
14.1.4. тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;
14.1.5. тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй.
Эрүүл мэндийн тухай хуулинд зааснаар:
19.20.Дор дурдсан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 19.2-т заасан байгууллага хүчингүй болгоно:
19.20.1.тусгай зөвшөөрлийг хуулийн хүчинтэй хугацаанд сунгуулаагүй;
19.20.2.тусгай зөвшөөрөл авснаас хойш зургаан сарын дотор үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй.
19.20.3.эрүүл мэндийн байгууллагыг хуулийн этгээдийн улсын бүртгэлд холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгүүлээгүй;
19.20.4.эрүүл мэндийн байгууллагын барилга, тоног төхөөрөмж нь үйл ажиллагаа эрхлэхэд тавих шаардлагыг хангахгүй байгаа тухай эрх бүхий байгууллага дүгнэсэн;
19.20.5.мэргэжлийн хүний нөөц бүрдээгүйгээс тусгай зөвшөөрөлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжгүй;
19.20.6.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын эрсдэл үүссэн гэж эрх бүхий байгууллагаас дүгнэсэн;
19.20.7.тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны чиглэл, төрлөөс өөр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн;
19.20.8.хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.
19.21.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь зөвшөөрлийг хүчингүй болгохоос өмнө энэ хуулийн 19.20.3, 19.20.4, 19.20.5, 19.20.6, 19.20.7-д заасан нөхцөл байдлыг арилгах талаар урьдчилан мэдэгдэж, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хугацаагаар түр түдгэлзүүлнэ.
19.22.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр нь үзүүлж байгаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зарим чиглэл, төрөлд хамаарах бол тухайн үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлийг хэсэгчлэн хүчингүй болгоно.
19.23.Энэ хуулийн 19.20.3, 19.20.4, 19.20.5, 19.20.6, 19.20.7-д заасан нөхцөл байдал бүрэн арилсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг сэргээн олгоно.