ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ, АРДЫН ХУВЬСГАЛЫН 100, 101 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИАР ШАГНУУЛЛАА
Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Э.Баасанцээ шагнууллаа.
Мөн Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн хүндэт медалиар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа, Эм, шинжлэх лабораторийн дарга Ш.Энхзаяа, Эмийн бүртгэлийн хэлтсийн Оношлуурын бүртгэл, сунгалт, өөрчлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Амаржаргал, Чанарын хяналтын газрын Улсын ахлах байцаагч Л.Алтанцэцэг, Улсын ахлах байцаагч Д.Отгонпүрэв, Д.Оюундарь, Д.Амараа нарыг шагнаж урамшууллаа. 
