ЭМ ЗҮЙН МЭРГЭЖИЛТНИЙ ҮНДЭСНИЙ ЦОГЦ ЧАДАМЖИЙН БҮРДЛИЙН ТАНИЛЦУУЛГА, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

Эм зүйн мэргэжилтний үндэсний цогц чадамжийн бүрдэл баримт бичгийн хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгуулагдаж, хэлэлцүүлэгт баримт бичгийг боловсруулахад оролцсон багийн гишүүд, ажил олгогч болон их дээд сургуулийн эрдэмтэн багш нар, эм зүйн мэргэжилтнүүд, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын удирдах албан тушаалтнууд оролцлоо. Мэргэжлийн цогц чадамж гэдэг нь дан ганц мэдлэг биш бөгөөд мэдлэгт суурилсан чадвар, зан төрх, хандлагаас бий болсон чадамж юм. Эм зүйн мэргэжилтний цогц чадамжийн бүрдлийг

1. Сургалт, судалгааны цогц чадамж

2. Эмийн зохицуулалтын цогц чадамж

3. Эм үйлдвэрлэлийн цогц чадамж

4. Эмийн сангийн зохион байгуулалтын цогц чадамж

5. Эм зүйн нийгмийн эрүүл мэндийн цогц чадамж гэсэн 5 практик талбарт хувааж авч үзсэн байна. Эдгээр 5 талбарт ажиллаж байгаа эм зүйч нар суурь цогц чадамжийн шалгуурыг хангасан байх ёстой бөгөөд Үүнд:

1. Хуулийг дээдэлдэг, ёс зүйтэй, мэргэжлийн өндөр баримжаатай байх

2. Үйлчлүүлэгч төвтэй эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлдэг

3. Манлайлах, удирдан зохион байгуулах чадвартай

4. Бусад мэргэжилтэнтэй хамтран ажиллаж чаддаг

5. Үр дүнтэй харилцаа үүсгэх чадвартай

6 Мэргэжлээрээ тасралтгүй хөгжих гэсэн суурь чадамжийн стандарт, үйл ажиллагааг дэвшүүлжээ. Хэлэлцүүлгийн үр дүнд

1. Ажил олгогчийн эрэлт хэрэгцээг тодорхойлох

2. Эм зүйн сургуулиуд хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргах

3. Эм зүйч мэргэжилтэн хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангаж байна уу үгүй юу гэдэгт өөрийгөө үнэлэх боломжийг нээж өгөх юм. Эдгээр хэрэгцээ шаардлагын уулзвар дээр тус баримт бичгийг боловсруулж байгаагаараа ач холбогдолтой юм байна.