НӨХӨРСӨГ СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ЭМЯ, ЭЭХХЗГ, ЭМДЕГ, Эрүүл мэндийн хөгжлийн төв байгууллагууд хамтарсан "ЭРҮҮЛ МЭНД ҮНДЭСНИЙ БАЯЛАГ, ЭРҮҮЛ ЭМЧ, АЖИЛТАН САЛБАРЫН БАЯЛАГ" нөхөрсөг Спортын арга хэмжээ энэ сарын 11-ний өдөр зохион байгуулагдлаа.

Баг тамирчид шатар, ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөгийн 4 төрөлд оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн.

Эм, эмнэлгийн хэрэгслийн албан хаагчид шатрын эмэгтэй төрөлд Алтан медаль, ширээний теннис эрэгтэй төрөлд Хүрэл медаль, эмэгтэй төрөлд Мөнгөн медаль авсан бол Гар бөмбөгийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй баг тамирчид Мөнгөн медаль, Сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй баг тамирчид Мөнгөн медаль тус тус хүртсэн амжилт үзүүллээ.