ЭЭХХЗГ-ЫН ХАМТ ОЛОН АЛХАНГАА ЯРИЛЦЛАА
Монгол улсын Эрүүл мэндийн сайдын санаачилсан “Эрүүл мэндийнхээ төлөө Алхангаа ярилцъя” аянд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын хамт олон нэгдэж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд алхангаа ярилцлаа.
Тус аяны нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд: -Дараа гэж хойш тавих биш, яг одоо алх, алхангаа ажил хэргээ ярилцъя” хэмээн олон нийтийг уриаллаа. Мөн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийснээр олон суурь өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтойг ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн захирал доктор Такаши Касай, ДЭМБ-ын Монгол дах суурин төлөөлөгч Сергей Диордица нар онцлон хэлж байв.
Монголчууд өдөрт 2737 алхам алхдаг ба 18-69 насны нийт хүн амын дөнгөж 4,9 хувь нь ДЭМБ-ын зөвлөмжийг биелүүлж 1000-аас дээш алхам алхдаг байна.
Иймд ЭЭХХЗГ иргэд олон нийтийг идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж Алхангаа ярилцахыг уриалж байна.
.jpg)
.jpg)
.jpg)