Хүчилтөрөгчийн үйлдвэр, эмнэлгийн тоног төхөөрөмжийн чиглэлээр ажлын байран дээр чадавхжуулах ажил амжилттай зохион байгуулагдлаа
Нэгдсэн үндэстний байгууллагын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Эмнэлгийн хүчилтөрөгчийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд ЭЭХХЗГ-ын Эмнэлгийн тоног төхөөрөмжийн газар, Америкийн нэгдсэн улсын “Ассист интернэшнл” олон улсын байгууллагатай хамтран "Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийг хүчилтөрөгчийн үйлдвэр, тоног төхөөрөмжийн хэвийн, аюулгүй ажиллагааг хангах засвар үйлчилгээний чиглэлээр ажлын байран дээр чадавхжуулах" ажлыг 2022 оны 05 дугаар сарын 23-наас 31-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээнд төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, нийслэлийн болон орон нутгийн харьяа эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүд оролцож, хүчилтөрөгчийн үйлдвэр, эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр мэдлэг, чадвараа дээшлүүллээ.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)