“НОВАРТИС ЭМИЙН ХҮРТЭЭМЖ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ

Нийгмийн эрүүл мэндийг дэмжих, эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд “Новартис эмийн хүртээмж” хөтөлбөр хэрэгжихээр болсон. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр манай улсад зүрх судасны өвчлөл, хорт хавдар, амьсгалын замын өвчлөл, чихрийн шижингийн эмчилгээний 15 төрлийн 24 нэрийн эм нийлүүлэгдэх юм.

Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх, импортын лиценз, эмийн бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотойгоор 05 дугаар сарын 18-ны өдөр ЭМЯ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын удирдах албан тушаалтнууд “Новартис” компаний төлөөллийг хүлээн авч уулзлаа.