“Дэлхийн хэмжил зүйн өдөр”-ийг "Дижитал эрин дэх Хэмжил Зүй" сэдвийн дор тэмдэглэж байна.

Монгол улсад хэмжил зүйн салбар үүсэж хөгжсөний түүхт 99 жилийн ой энэ өдөр тохиож байна.

Дэлхийн хэмжил зүйн өдрөөр  өмнө нь дэлхийн эрчим хүчний боломж, аюулгүй байдал, инноваци, спорт, байгаль орчин, анагаах ухаан болон худалдааны зэрэг хэмжилд зориулсан сэдвүүдийг хамааруулж байсан бол 2022 онд "Дижитал эрин дэх Хэмжил Зүй" сэдвийн дор тэмдэглэж байна.

Дэлхийн цар тахлын нөлөөгөөр эрүүл мэндийн салбарт хамгийн их өөрчлөлт, шинэчлэл бий болсон. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийн байдал, эрэлт хэрэгцээ, мэдээллийн аюулгүй байдал, шаардлагатай тоног, төхөөрөмж, техник технологид ч мөн томоохон дэвшил гарч байна.

Эрүүл мэндийн салбар дах технологийн дэвшил, шинэчлэлийн гол зорилго нь эмнэлэгүүдийн одоогийн системийг оновчтой болгох, эмчийн ажлын чиг үүргийг нарийн чиглүүлэх, өвчтөнд хүрэх тусламж үйлчилгээг бүхэлд нь сайжруулах, хүний үйлдлээс үүдэх санамсаргүй алдааг багасгахад зорьж буй юм.

Иймд эрүүл мэндийн салбарт тэр дундаа эмнэлгийн тоног, төхөөрөмжийн шалгалт, тохируулгад хэмжил зүйн үйл ажиллагааг стандартын дагуу хэрэгжүүлж ирсэн ЭЭХХЗГ-ын  Эмнэлгийн тоног төхөөрөмжийн газрын хамт олонд "Дэлхийн хэмжил зүйн өдөр"-ийн мэнд хүргэж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.