ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан Төрийн хэмнэлтийн тухай хуулийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дэд дарга Д.Уранзаяа нийт албан хаагчдад танилцууллаа.

Энэ хуулийн зорилт нь төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байна.

Дэд дарга Д.Уранзаяа тус хуулийн зорилтын хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын үйл ажиллагаатай холбогдох хэд хэдэн зүйл заалтыг онцолж, хуулийн хэрэгжилттэй холбоотой санал, зөвлөмжийг өглөө.