“МАНСУУРУУЛАХ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИС”-ЫН АСУУДЛААР СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ АВЛАА
Өнөөдөр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн тасгийн дарга Б.Эрхэсбаатар болон эрүүгийн ахлах мөрдөгч П.Баярсайхан нар ЭЭХХЗГ-ын албан хаагчдад “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис”-ын хууль бус үйлдэлтэй холбоотой зөрчил, гэмт хэрэг, манай улсад тулгамдаж буй асуудал болон сүүлийн үеийн мэдээллийг өглөө. Мөн хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
