ДЕНКФАРМ КОМПАНИЙ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

ХБНГУ-ын Денкфарм компани 1998 оноос эхэлж Монгол улсад бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлсэн. Тус компаний Монгол дах албан ёсны төлөөлөгч Денкфарма компаниас эмийн асуудал эрхэлсэн холбогдох алба, хэлтэстэй ажлын уулзалт хийх хүсэлтийн дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын албан хаагчид хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Денкфарм компаний Зүүн Европ, Азийн бүс хариуцсан захирал Бернард Лой, тээвэр логистик хариуцсан захирал Тжарк Хубриш болон мэргэжилтэн Кристофер Друва, Жоханэсс Лүппер,  Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газрын захирал Г.Энх-Амгалан нар ирж, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын бүтэц, үйл ажиллагаатай танилцан мэдээлэл солилцлоо.