Эмнэлэг, эм хангамжийн байгууллагуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 378 дугаар тогтоолын дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагаас эм, биобэлдмэлийн хяналтын чиг үүрэг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт шилжиж ирсэн.

Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Улсын Их Хурлын “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” 2021 оны 106 дугаар тогтоол, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Мэргэжлийн Хяналтын ерөнхий газар хооронд хамтран ажиллах гэрээний хүрээнд тус газраас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эм ханган нийлүүлэх байгууллага, эрт илрүүлэгт оролцож буй эрүүл мэндийн байгууллагуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.

Зөвлөн туслах үйлчилгээний хүрээнд холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, эрх зүйн болон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх замаар эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч ажиллана.