МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

"Мэдээллийн Аюулгүй Байдал"-ыг хангах нь хэзээ ч үл дуусах үйл явц бөгөөд “Ямар ч хэрэм босгосон хэн нэгэн этгээд түүнийг давах, нураах зэвсгийг зохион бүтээж байдаг” учир орчин үеийн бүх байгууллага Мэдээллийн Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцоо – ISMS заавал хэрэгжүүлсэн байх шаардлага тулгарч байна. Иймд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нийт албан хаагчиддаа зориулж “Мэдээллийн аюулгүй байдлын тухай” сургалт зохион байгууллаа.

Сургалтыг ТЕГ-ын Мэдээллийн аюулгүй байдлын газрын ахлах мэргэжилтэн н.Ууганбаяр заасан бөгөөд "Анхан төвшин – ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ, аюулгүй байдал хамгаалалт, хэрхэн урьдчилан сэргийлэх" талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Дэлхий дахинд мэдээлэл, харилцаа холбооны технологи өндөр хурдаар хөгжиж буй өнөө үед улс орнуудын хувьд цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах асуудал чухал болсон. Гэвч хүнээс хамааралтай аюул, удирдлага, зохион байгуулалттай холбоотой эрсдэлүүд улам бүр нэмэгдэж байгаагаас үүдэн байнгын сургалт, хөгжүүлэлт, үнэлгээ, хамгаалалт, мониторинг, илрүүлэлт, будлианы хариу үйлдэл, сэргээн ажиллуулах үйл явц, баримтжуулалт, хяналт шалгалтыг хийж байж л мэдээллийн эрин зуунд амжилттай ажиллана гэдгийг онцоллоо.