Хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулж байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын 24 улсын /ахлах/ байцаагч “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн хэрэглээнд тавих хяналт” сэдэвт сургалтыг 2022 оны 04 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд цахим болон танхим хэлбэрээр Нийслэлийн 9 дүүрэг, 18 аймагт үйл ажиллагаа явуулж буй 450 эм хангамжийн байгууллагыг хамруулан зохион байгууллаа.
Сургалтаар эм хангамжийн байгууллагын дотоод хяналтыг сайжруулж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, жортой эмийг шаардлага хангасан эмийн жороор олгох, хуурамч жор хүлээн авахаас сэргийлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хууль журам стандартыг баримтлан цаашид анхаарч ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, санал солилцлоо.
Тус сургалт орон нутагт үргэлжилж байна.
