Эм зүйн салбар зөвлөлийн ээлжит хурал боллоо
Хүний эмийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмын дагуу Эм зүйн салбар зөвлөл 04 дүгээр сарын 20-ны өдөр хуралдлаа. Тус хурлаар 2 байгууллагын шинээр боловсруулсан 4, хугацаа сунгах 2 үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүллийг тус тус хэлэлцүүллээ.
Тус хурлаар Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэнгийн судалгаа болох Уламжлалт анагаах ухааны мэдлэгт тулгуурлан хоол боловсруулах замын өвчлөлд хэрэглэх эм бүтээж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх инновацийн төслийн шинэ бүтээгдэхүүнийг танилцуулав. Үүнд: Анар-5 талх, Жамц-4 тан уламжлалт эмийн хэлбэрийг өөрчлөн орчин үеийн шахмал, капсул эмийн хэлбэрт шилжүүлснээр түүнийг хэрэглэхэд хялбар болгож харьцуулсан судалгаагаар баталгаажуулсан Үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүллийг хэлэлцүүлж Фармакопейн хорооны хурлаар хэлэлцүүлэх зөвшөөрөл олголоо.
.jpg)
