Өнөөдөр “ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР”

2022 оны Дэлхийн эрүүл мэндийн өдрийг эрүүл орчин, эрүүл нийгмийг бүтээхэд чиглүүлж “Бидний дэлхий, бидний эрүүл мэнд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

Жилд дунджаар 13 сая хүн байгаль орчны бохирдлоос үүдсэн өвчлөл, бусад шалтгааны улмаас амь насаа алдаж байна. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн орчны бохирдолтойгоо тэмцэхгүй бол маш олон төрлийн өвчинтэй ирээдүйд нүүр тулах болно гэдгийг ДЭМБ хэлэхийг хүсжээ.

Дэлхийн хамгийн нам дор газар Марианы хонхор, хамгийн өндөр Эверестийн оргилд ч хүмүүсийн хаясан хог хаягдал, хуванцартай тааралддаг. Энэ нь дэлхийд орчны бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг харуулж байна. Ялангуяа бидний өдөр тутмын хүнс асар ихээр бохирдож, үр дагаварт нь хүн төрөлхтөн хорт хавдраар үхэх болсон. Тиймээс хүн бүр өөрийн эргэн тойрныхоо орчинг цэвэрлэж, цэвэр агаар, цэвэр ус, эрүүл хүнстэй дэлхийг авч үлдэх нь чухал билээ.