“Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөц, тасалдлын байдлыг үнэллээ
ЭМЯ, ЭЭХХЗГ-ын шуурхай хурлаас үүрэг болгосны дагуу ЭЭХХЗГ-ын Дэд даргын баталсан “Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөц, тасалдлын байдлыг үнэлэх” удирдамжийн хүрээнд төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, аймаг нийслэл, дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн нийт 53 байгууллагад 2022 оны 3 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд нийслэл, орон нутгийн улсын /ахлах/ байцаагч, мэргэжилтнүүд хамтран хяналт үнэлгээ хийж, мэргэжил арга зүйгээр ханган, тулгамдаж буй асуудлыг нэгтгэн, холбогдох байгууллагуудад хүргүүлэн ажиллалаа.
