Хяналт шалгалт, зөвлөн туслах үйл ажиллагаа явагдлаа

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Төрийн албаны зөвлөлөөс томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт хяналт шалгалт, зөвлөн туслах үйл ажиллагааг энэ сарын 24, 25-ны өдөр явууллаа.

Уг ажлын хүрээнд төрийн албаны тухай хууль тогтоомж, төрийн албаны шинэтгэлийн бодлогын хэрэгжилт, байгууллагын нөхцөл байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудал, санал, хүсэлтийг хүлээн авч, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар зөвлөн тусалж ажиллалаа.

Мөн төрийн албан хаагчийг сонгон шалгаруулах, томилох ажиллагаанд хяналт, шалгалт хийж, мэргэшил арга зүйн зөвлөгөө өгсөн юм.