“ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ҮНЭТ ЗҮЙЛ, ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/559 дүгээр тушаалаар “Эрүүл чийрэг эр хүн” арга хэмжээний төлөвлөгөө батлагдсан. Тус арга хэмжээний хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын эрэгтэй албан хаагчдад “Эрэгтэйчүүдийн үнэт зүйл, үлгэр дуурайлал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг МУ-ын гавьяат багш, философич, доктор, професор Б.Галиндэв зааж, Монгол эр хүний эрүүл мэнд, үнэ цэнэ, хэрэгцээ болон өнөөгийн нийгэм дэх оролцоо, харилцаа хандлагын талаар сонирхолтой яриа өрнүүллээ.