Эм ханган нийлүүлэх байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ
ЭЭХХЗ, ЭМЯ хамтран 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Эм ханган нийлүүлэх байгууллагуудтай уулзалт хийж, ОХУ, Украйн улсын нөхцөл байдалтай холбоотойгоор манай улсын эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хүртээмжид тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцэв.
Уулзалтын үеэр Европын орнуудаас импортолдог эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, татан авалтад гарч байгаа хүндрэл, цаашид үүсэх эрсдэл, шийдвэрлэх арга замын талаар санал, мэдээлэл солилцон, төрийн зүгээс холбогдох зохицуулалтуудыг шуурхай хийж хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.


