ЭМ ХАНГАМЖИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД 2022.03.07

Хүний эмийн зөвлөлийн Эм судлалын салбар зөвлөлийн ээлжит хурлаар оруулах эмийн хэрэглэх заавар болон эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны агуулгын материалыг албан бичгээр 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг дуустал ирүүлнэ үү. Цаашид хугацаандаа ирүүлээгүй хүсэлтийг тухайн сарын хурлаар хэлэлцүүлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна.

Анхааруулга:

1. Хэрэглэх заавар баталгаажуулахаар ирүүлэхдээ дараах мэдээллийг албан бичигт тусгасан байна.

Үүнд:

  • Эмийн худалдааны болон олон улсын нэршил (монгол хэл дээр)
  • Тун хэмжээ, хэлбэр
  • Үйлдвэрлэгч байгууллага, улс (монгол хэл дээр)
  • Олгох нөхцөл
  • Шинэ бүртгэл, хугацаа сунгалт, өөрчлөлт

2. Зар сурталчилгааны агуулгыг хянаж, баталгаажуулахаар ирүүлэхдээ licemed.mohs.mn программд хэрэглэх заавар, бүтээгдэхүүний зургийг оруулсан байна.

Жич: Холбогдох мэргэжилтний утасны дугаарыг заавал бичнэ үү !!!