Эмийн аюулгүй байдал, гаж нөлөөний тухай олон улсын сургалт зохион байгуулж байна
ДЭМБ-ын Эмийн хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага болох Уппсала хяналтын төв 2021 оноос эхэлж цахим сургалтын системийг хөгжүүлж, фармаковижилансын сургалтуудыг үр дүнтэй явуулсаар байна.
2022 оны эхний сургалт болох “Фармаковижилансын мэдээлэл солилцох үндсэн арга” сэдвийн хүрээнд эмийн аюулгүй байдлын эрсдэлийн ойлголт, эрсдэл учирсан тохиолдолд арга хэмжээ авах, нийгэмд эмийн аюулгүй байдлын тухай мэдлэгийг сайжруулах зэрэг фармаковижилансын мэдээлэл солилцох тухай үндсэн ойлголт, стратеги, зааварчилгааг 2 цагт багтаасан 3 модуль сургалтыг зохион байгуулж байна.
Сургалт англи хэл дээр зохион байгуулагдах ба оролцогчдын тоо хязгаартай
Сургалтын төгсгөлд сертификат олгоно
Сургалт зохион байгуулагдах хугацаа, линк зэргийг и-мэйлээр мэдэгдэнэ.
Сургалтанд хамрагдах сонирхолтой хүмүүс https://learning.who-umc.org/class_catalog/category/17252 хаягаар нэвтэрч бүртгэл үүсгэн оролцоно уу.